Эмэгтэй хүн бүр ашиглах хэрэгтэй АПП

Ухаалаг утас хүн бүрийн хэрэглээ болсон одоо үед бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх аппликэйшингүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймээс өдөр тутамдаа хэрэглэдэг Фэйсбүүк, Инстаграмм, Тикток - аас гадна таны амьдралыг хөнгөвчлөх эмэгтэй хүн бүрийн утсандаа суулгах аппликэйшнүүдийг энэ удаагийн нийтлэлээрээ танд санал болгож байна.

Бясалгал хийж хэвшээрэй

Хүн өдөрт дунджаар 10 минутыг тархиа амрааж оюун санаагаа цэгцлэхэд  зарцуулах зайлшгүй хэрэгтэй. Ингэснээр ой тогтоолт сайжирч, хурдан тайвшрахад туслан  гадны хүчин зүйлсээс шалтгаалах стресс, бухимдлыг тань эрс бууруулан тайван амрах нөхцөлийг бүрдүүлдэг.  Бясалгалын аппликэйшнүүд нь хүн бүрийн онцлог хэрэгцээ, амьдралын хэв маягт тохирсон байдаг бөгөөд хэзээ ч хаана ч ашиглах боломжтой.

Санал болгох аппликэйшн

Сарын тэмдгийн мөчлөгөө хянах нь чухал шүү

Охид бүсгүйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийг хянах болон өөрчлөлтүүдийг цаг тухай бүрт нь мэдээллэдэг тус аппликейшн нь хэрэглэхэд маш хялбар, ойлгомжтой бүтэц зохион байгуулалттай. Сарын турш таньд гарч буй бие махбодын өөрчлөлтүүдийн өгөгдлийг цуглуулж сэтгэл зүйн хувьд хэрхэн нөлөөлдөг тухай дэлгэрэнгүй дүр зургийг гаргаж танилцуулдгаараа энэхүү аппликэйшн нь өөрийнхөө биеийг илүү сайн таньж мэдэхийг хүсч буй эмэгтэй хүн бүрийн хувьд зайлшгүй шаардлагатай хэрэгсэл юм.

Санал болгох аппликэйшн

Дасгал хөдөлгөөнөө битгий мартаарай

Эдгээр фитнесс аппликейшнууд нь бүх төрлийн эрүүл мэндийн дасгал, хоолны жор, сэтгэл зүйн курс, долоо хоног бүрийн шууд дасгалын ангиудыг нэг дор байрлуулж өгсөнөөрөө онцлогтой.

Санал болгох аппликэйшн

Эрүүл хооллолтыг мөрдлөг болгоё

Таны хооллолт дээр үндэслэн зохистой хэрэглээг хэвшүүлэх мэдээлэл өгөх зорилготой эдгээр аппликейшнууд нь танд урам зориг өгөх идэвхтэй дасгалжуулалт, эрүүл мэндийн асуулт хариулт, нийтлэлүүдээс гадна дасгал хөдөлгөөн, жин хасах, цусан дахь сахар, цусны даралтаа хянах боломжтой юм.

Санал болгох аппликэйшн

Усаа уугаарай

Ус хүний биед хамгийн чухал гэдгийг бид мэддэг ч тогтмол ус уух дадлыг суулгахад тийм ч амар биш. Тиймээс бид өдөр тутамдаа байнга хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжүүдийн тусламжтай ус уух дадлыг суулгах цаашлаад ус уухтай холбоотой бусад шийдвэрүүдийг гаргахад тань тусална.

Санал болгох аппликэйшн

Аялал болон чөлөөт цагаа  төлөвлөөрэй

Хэрэв та аялах, зугаалах дуртай бол таны ойролцоох хамгийн сайн замыг хэрхэн, хаанаас олохоо мэдэхгүй байгаа бол тус аппликейшнууд таны хамгийн сайн хамтрагч болно гэдэгт итгэлтэй байна.

Санал болгох аппликэйшн

Leave a Reply

Your email address will not be published.