Эмэгтэйчүүд бидний өөртөө хэвшүүлэх хэрэгтэй зүйлс

Бид бүгдэд л амьдралд өдөр өдрөөр ээлжлэн баяр, гуниг, аз жаргалтай мөчүүд  ээлжлэн ирж байдаг ч аль ч үед биднийг бага ч болов тайвшруулж, өөртөө цаг гаргах мөч хэрэгтэй байгааг сануулах “өөрийгөө хайрлаарай” “өөртөө цаг гаргаарай” гэдэг үгс танд танил сонсогдож байгаа гэдэгт итгэлтэй байна. 

Тиймээс амьдралаа завгүй гэж хойшлуулалгүй өдөр тутмынхаа цагийн хуваарьт дараах эерэг дадлыг хэвшүүлэхийг дахин сануулах үүднээс энэхүү нийтлэлээ танд хүргэж байна.

Ус уух

Ус Эмэгтэйчүүдийн хувьд эрүүл, залуу, гэрэлтсэн, чийглэг арьстай байхад цаашлаад биеийн жингээ барихад ус хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ та ус уух дадлыг хэвшүүлж хараахан эхлээгүй байгаа бол яг одооноос эхлээрэй. #Stay_hydrated. 

Өөртөө цаг гаргах

Хэлэхэд энгийн мөртлөө хэрэгжүүлэхэд хэцүү зүйл гэвэл хүссэнээрээ өөртөө цаг зарцуулах гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ заавал цагийн хуваарьтаа хэсэг амрах, дуртай зүйлдээ зарцуулах цагийг оруулж их ажлын хажуугаар өөртөө цаг гаргаж хэсэг ч болов завсарлага авч байгаарай. 

Нарны тос түрхэх

Нарын тос нь биднийг хөгшрөлтөөс сэргийлэхэд туслах хамгийн найдвартай туслагч. Бид тэр бүр нарны тосонд ач холбогдол өгдөггүй нь арьсыг нарны  туяанаас үүсэх сэвх, нөсөө толбоноос урьдчилан сэргийлэх, арьсны уян хатан байдлыг хадгалахад нарны тос тусална.

Найзууддаа цаг гаргах

Хамгийн сүүлд хэзээ дотнын найзуудтайгаа уулзан сэтгэлээ онгойтол ярилцсан бэ? Яг одоо найзуудруугаа залган ойрын хугацаанд уулзах цаг, өдрөө товлоорой.    

Бусдыг магтаж, сайшаах

Инээмсэглэлийн хариуд инээмсэглэл, магтаалын хариуд магтаал ирнэ. Бусдын сайн сайхныг магтан сайшаах нь бусдад аз жаргал, итгэх төрүүлэхээс гадна өдрийн турш өөрт баяр баясал, эрч хүчийг бэлэглэнэ.  

Өөрийгөө магтаж байх

Би өнөөдөр үзэсгэлэнтэй харагдаж байна. Миний хувцаслалт сайхан зохиж байна. Өнөөдрийн үсний засалт намайг тодотгож байна гэх мэт өөрийнхөө тухай сайхан зүйлийг өөртөө үргэлж хэлж байгаарай. Таны өөрийнхөө тухай юу гэж бодох таны сэтгэл санаа өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй шууд холбоотой байдаг. Магадгүй та аль хэдийнээ үүнийг анзаарсан ч байж болох юм. Тиймээс одооноос бусдад хэлдэг сайхан үгсээ өөрөөсөө харамлалгүй хэлж байгаарай. 

Шинэ зүйл туршиж үзэх

Долоо хоногт, сард дор хаяж нэг шинэ зүйл сурахыг хичээгээрэй. Энэ нь хоолны жор, хувцасны эсгүүр, ажлын холбогдолтой шинэ ур чадвар, нэг гадаад үг гээд жижиг гэлтгүй шинэ, содон зүйлрүү өөрийгөө хөтөлж байгаарай.  Учир нь бид бидний амьдралын цаг мөч бүхэнд адал явдал, шинэ зүйлс үгүйлэгдэж байдгийг тэр бүр анзаараад байдаггүй.

Эрүүл мэнддээ анхаарах

Эрүүл мэнд эрхэм баян. Таны бие юу болохгүй байгааг цаг тухайд нь танд дохио өгч байдаг. Тиймээс дохио бүрийг анхаарч үзэн урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн биеийн байдалд тохируулан шаардлагатай үзлэг, оношилгоонд хамрагдан, эрдэс, бодисыг тогтмол ууж хэвших нь ирээдүйд үүсэх аливаа эрсдэлээс сэргийлнэ. 

Ислэг агуулсан хүнс тогтмол хэрэглэх

Бидний гоо сайхан, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа шууд хамааралтай. Тиймээс буурцагт ургамал, үр тариа, самар, овьёос, алим, брокколи, банана, гүзээлзгэнэ гэх мэт ислэгээр баялаг хоол хүнс хэрэглэх нь ходоод гэдэс, арьсны эрүүл байдлыг хадгалахад тусална. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *