Сарын тэмдгийн мөчлөгийн үед эмэгтэйчүүдийн биед гардаг өөрчлөлтийн нэг нь сэтгэл зүйн тогтворгүй байдал бөгөөд энэ нь PMS premenstrual syndrome буюу сарын тэмдгийн хам шинж -ийн хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг юм.
Тэгвэл PMS гэж юу вэ?
Сарын тэмдгийн өмнөх хам шинж (PMS) нь сарын тэмдэг ирэхээс долоо хоногийн өмнө эхэлдэг бие мах бодийн болон сэтгэл хөдлөлийн шинж тэмдгүүд юм. Энэ үед зарим эмэгтэйчүүдэд ердийнхөөс илүү дүнсгэр, бухимдах сэтгэл хөдлөл илэрч, бие мах бодийн хувьд хийгээр дүүрэх, цүлхийх шинж тэмдэг илэрдэг.
Зарим эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг ирэхээс хэдэн долоо хоногийн өмнө сэтгэл зүйн савалгаатай байдлаар PMS-ын шинж тэмдэг илрэх боломжтой. Гэвч бид хэзээ сэтгэл зүйн савалгаатай байдал үүсэх эсэхийг урьдчилан тааварлах боломжгүй. Учир нь PMS- ын улмаас өглөө өөдрөг байсан сэтгэл зүй ганц, хоёр цагийн дараа ямар ч шалтгаангүйгээр цухалдан, уурлаж магадгүй.
PMS -ийн ерөнхий сэтгэл хөдлөлийн шинж тэмдгүүд
- Уйтгар гуниг
- Унтууцал
- Сэтгэлийн түгшүүр
- Уур бухимдал
Яагаад сарын тэмдгийн үед сэтгэл санааны тогтворгүй байдал бий болдог вэ?
PMS -ийн учир шалтгааны талаар эрдэмтэд тогтсон нэг дүгнэлтэд хүрээгүй, судлагдаж буй ойлголт хэдий ч энэ нь сарын тэмдгийн мөчлөгийн хоёрдугаар хагаст тохиолддог дааврын хэлбэлзэлтэй холбоотой гэх ойлголт бий.
Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед овуляци буюу өндгөн эс боловсорч эстроген, прогестерон дааврын төвшинг бууруулдаг. Эдгээр дааврын өөрчлөлт нь эмэгтэйчүүд бидний бие махбод болон сэтгэл зүйд нөлөөлөн үйл хөдлөл, хариу үйлдэл болон илэрдэг байна.
Эстроген ба прогестерон дааврын төвшин өөрчлөгдөх нь серотонины төвшинд нөлөөлдөг бөгөөд энэ нь бидний сэтгэл зүйн байдал, нойр, хоолны дуршлыг зохицуулахад тусалдаг нейротрансмиттер юм. Тиймээс серотонины төвшин буурах нь гуниглах, цухалдах, нойргүйдэх, хоолны дуршил буурах болох зэрэг шинж тэмдгүүдээр бидний биед илэрдэг.
Хэрхэн шийдвэрлэх вэ?
Хамгийн түрүүнд та өөрийн биед хэрэгтэй тэжээллэг хоол хүнсийг хэрэглэж тэнцвэртэй хооллолтыг бий болгох явдал юм. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийж хэвших өдөрт 5 минут ч болтугай идэвхтэй хөдөлгөөн хийхийг эрмэлзэж байгаарай тогтмол дасгал хийх нь сарын тэмдгийн өмнөх толгой өвдөх, хөх хавагнах, дотор муухайрах, өтгөн хатах, суулгах, гэдэс дүүрэх, бөөлжих зэрэгт тустай. Нэмэлтээр Магни уухыг бүсгүйчүүддээ зөвлөж байна Магнийн бэлдмэл хэрэглэх нь толгой өвдөх, гэдэс дүүрэх, цочромтгой болох зэрэг PMS-тэй холбоотой шинж тэмдгүүдийг арилгахад тусалдаг гэж үздэг. Магнийн нэмэлтийг В6-тай хослуулах нь магни дангаар авахаас ч илүү үр дүнтэй, ашигтай.