Хэрвээ таны бизнесийн зорилтот хэрэглэгч эмэгтэйчүүд бол

Нийт худалдан авалтын шийдвэрийн 70-80%-г эмэгтэйчүүд гаргадаг гэдгийг та мэдэх үү? Харвардын бизнесийн сургуулийн судалгаагаар жилд ойролцоогоор 28 триллион доллартай тэнцэх хэмжээний худалдан авалтыг эмэгтэйчүүд хийдэг байна. Тийм ч учраас ихэнх бизнесийн байгууллагын маркетингийн хөтөлбөрүүд эмэгтэй зорилтот хэрэглэгчид рүү чиглэсэн байдаг. Энэхүү өрсөлдөөн ихтэй зах зээлд та зорилтот хэрэглэгчид буюу тэр дундаа эмэгтэй хэрэглэгчиддээ мэдээллээ оновчтой хүргэхэд тань туслах хэдэн сонирхолтой мэдээллийг хүргэж байна. 

Хэрэв танай бизнесийн зорилтот хэрэглэгчид эмэгтэйчүүд бол маркетингдаа дараах зүйлсийг анхаараарай.  

Сэтгэл хөдлөл

Ихэнх бүсгүйчүүдийн худалдан авалт сэтгэл хөдлөлөөс шалтгаалдаг. Хэрэв тухайн худалдан авагчид итгэлцэл бий болвол худалдан авалтын эерэг шийдвэр гарах нь түгээмэл байдаг бөгөөд бүсгүйчүүд туршлагаа бусдад хуваалцахаас татгалздаггүйгээрээ онцлог. Иймээс сэтгэл хөдөлгөм мөн итгэлцлийг бий болгом маркетингийн мэдээлэл таны хэрэглэгчийг татах болно. 

“Ээжүүд бусад ээжүүдэд итгэдэг. Иймээс бид бусдад туршлага, мэдээллээ хуваалцсан худалдан авагчдыг урамшуулах хөтөлбөрийг бий болгосон нь маш гайхам амжилтыг бий болгосон” 

Түчман.Н

Хүнлэг хошигнол

Бүсгүйчүүд түүнийг инээлгэдэг залууд татагддаг шиг хөнгөн хүнлэг хошигнолд мөн татагддаг. Голыг нь олсон хүнлэг хошигнол нь хэрэглэгчид тань таны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар бусадтай хуваалцах сэдлийг төрүүлдэг байна. NewsCred-ын нэгэн сонирхолтой судалгаагаар эмэгтэй хэрэглэгчдийн 70% нь тэднийг инээлгэсэн хошин агуулгыг өөрийн сошиал сувгаараа хуваалцдаг гэжээ. 

Сөрөг сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхий

Аливаа маркетингийн мэдээллийг эерэг болон сөрөг талаас харах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд рүү шууд чиглэсэн маркетингийн мэдээ мэдээлэлд хүмүүс маш мэдрэг ханддаг. Иймээс тухай контентийн үг өгүүлбэрийн сонголт бүрийг маш сайн анхаарах хэрэгтэй. Олон маркетингийн идэвхжүүлэлт үгийн буруу сонголт, өнгөний оновчгүй зохицол, сувгийн буруу сонголтоос болж бүтэлгүйтсэн тохиолдол цөөнгүй бий. 

Бүгд ягаан байх албагүй

Эмэгтэйчүүдэд зориулсан зүйл гэхээр хүмүүс хамгийн түрүүнд ягаан өнгийг сонгохыг эрмэлздэг. Магадгүй 50-иад онд бид амьдарч байсан бол магадгүй энэ үр дүнтэй байх байсан. Одоо бид илүү хувьсах нийгэмд амьдарч байна. Загвар дизайн бидэнд баригдахгүй маш олон өнгө, хэлбэр, хэмжээтэй байж болж болно. Өмнө нь дурдсанчлан нийт худалдан авалтын 70-80%-г эмэгтэйчүүд хийдэг ба автомашин, гэр ахуйн бүтээгдэхүүн, ахуйн цахилгаан бараа гэх мэт уламжлалт "эрэгтэй" бүтээгдэхүүний 50% -иас дээш хувийг эмэгтэйчүүд худалдан авдаг байна. Эдгээр худалдан авалт бүртээ ягаан зүйлсийг сонгосон байдаг болов уу? Үгүй л болов уу!

Хэрэглэгчидтэйгээ холбогдох

Сошиал медиа, форум, эвент эсвэл зар сурталчилгаагаар дамжуулан хэрэглэгчидтэйгээ холбогдох нь өнөө үед маш чухал болсон. Тиймээс зөв маркетингийн сувгаа сонгон түүгээр дамжуулан хэрэглэгчидтэйгээ харилцаа холбоо тогтооход анхаарах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэй хэрэглэгчидтэй үед харилцаа холбоо тогтоох, хэрэглэгчийнхээ санал хүсэлтийг сонгох, түүнд эргэн хариу өгсөн халамжит харилцаанд бүсгүйчүүд илүү татагддаг байна. 

Хэрэв танай бизнесийн зорилтот хэрэглэгч эмэгтэйчүүд бид бидэнд танд дуулгах гайхалтай маркетингийн сувгийг санал болгож байна. Энэ бол WOMAN APP. Монгол хэл дээр сарын тэмдгийн хуанли, тэмдэглэл хөтлөх боломжтой тус аппликэйшн нь 2.0 хувилбараараа эмэгтэйчүүдэд нэмэлт олон боломжийг бий болгосны нэг нь гоо сайхны хүссэн үйлчилгээгээ нэг дороос авах юм. Тиймээс хэрвээ та гоо сайхны салбарт бизнес эрхэлдэг бол Монгол улс даяар хэдийн 400,000 гаруй эмэгтэйчүүд цугларсан аппликэйшнд өөрийн бизнесээ байршуулан зорилтод хэрэглэгчиддээ улам ойртох боломжийг бид санал болж байна. Хэрэв та манай бизнесийн хамтрагч болохыг хүсвэл 80551582 дугаарт холбогдоорой. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *